Мэдээ, үйл явдал




Чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, гэрчилгээ авах эрх үүслээ

2014-12-26  |   Ритус ХХК нь Олон улсын чанарын удирдлагын ISO9001:2008 стандартыг нэвтрүүлэхээр хамт олны хичээл зүтгэлээр чармайн ажилласны үр дүнд Олон улсын Итгэмжлэлийн форум IAF / International Accreditation Forum/-ын  БНСУ-ын Итгэмжлэлийн байгууллага болох KAB /Korean Accreditation Board/-аас Олон улсын чанарын удирдлагын гэрчилгээгээ гардан авлаа.




ISO9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

2014-12-26  |   Ритус ХХК нь үйлчилгээний чанарыг улам сайжруулах, харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжыг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2012 оны 12-р сарын 28-наас эхлэн ISO 9001:2008 Чанарын менежментийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.




РИТУС” ХХК нь 2012 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ”-өөр өргөмжлөгдлөө

2014-12-26  |   Монгол улсад нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагчийнхаа нийгмийн баталгааг хангахад идэвхи санаачлагатай ажиллаж шилдгээр шалгарч 2012 оны “Шилдэг шимтгэл төлөгч ”-өөр  шалгарлаа.




Ритусчууд Ус Сувгийн Удирдах газрын ХэҮАлбаны усны хэрэглээний програм өргөтгөх, хэрэглэгчийн мэдээлэлийн сан бүрдүүлэх тендерт шалгарлаа

2014-12-26  |   УСУГазрын Хэрэглэгчдэд Үйлчлэх Албаны усны хэрэглээний програм өргөтгөх, хэрэглэгчийн мэдээлэлийн сан бүрдүүлэх тендерт РИТУС ХХК-ийг ялагчаар тодруулснаа УСУГазраас өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.




Броадбэнд ХХК-д захиалгат Вэб програм хангамжийг нь хүлээлгэн өглөө

2014-12-26  |   РИТУС ХХК нь Броэдбэнд ХХК-ийн дотоод үйл ажиллагаанд ашиглагдах вэб програм хангамжийг заасан хугацаандаа амжилттай дуусган хүлээлгэн өгч 6 сар засвар үйлчилгээг бүрэн хариуцахаа мэдэгдлээ. Уг вэб програм хангамжинд сэтгэл хангалуун байгаагаа тус компаниас илэрхийлж хоёр талын хамтын ажиллагаа амжилттай явагдлаа.




Дэлгүүр, Мини Маркет-д зориулагдсан МИНИ ПОС програмыг шинээр гаргалаа

2014-12-26  |   Энэхүү систем нь дэлгүүр, минимаркетд зориулагдсан. бөгөөд бүх төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтанд ашиглах боломжтой. Дэлгүүрийн өдөр тутмын хийгддэг бараа борлуулах орлого, зарлага, тооллого тооцоо хийх зэрэг ажлуудыг хөтлөн явуулдаг төдийгүй шаардлагатай тайлан, судалгааг гаргаж өгдөг хэрэглэхэд энгийн хялбар найдвартай програм юм.




Ноён санхүү нягтлан бодох бүртгэлийн програмдаа Сангийн яамны гэрчилгээ авав

2014-12-26  |   Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан "Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих журам" -ын шаардлагад нийцэж байгаа тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 316 тоот тушаалаар 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгов.




Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн шилдэг хамт олон болов

2014-12-26  |   Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”–ээс Үйлдвэрлэл, ажил үйлчилгээндээ чанарыг эрхэмлэж, “ХЭРЭГЛЭГЧ-ХААН” зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүтээлчээр ажиллаж байгаа манай хaмт олны хөдөлмөр бүтээлийг үнэлж “ХЭРЭГЛЭГЧДЭД ИТГЭМЖЛЭГДСЭН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН” цол олгов.




Төсөв-2005 програмыг хэрэглэх худалдах зөвшөөрөл авав

2014-12-26  |   Ритус ХХК нь 2005.12.07-ны Сангийн яамны дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр 3 жил (2008.12.07) “Төсөв 2005” програмыг хэрэглэх, худалдах эрх авлаа. Уг програм нь санхүү нягтлан бодох бүртгэлийн анхны цогц програм юм.

1 2 3 4 5