Харилцагч
Бүтээгдэхүүн
Үйлчилгээ
Бидний тухай
Хүний нөөц
Төсөл
Хүний нөөц
Таны боломж
Бидний нэг болсноор
Сонгон шалгаруулалт
Оюутан дэмжих хөтөлбөр
Нээлттэй ажлын байр
Таны боломж
Ритус компанийн Хүний нөөцийн бодлогын гол зорилго нь урт хугацааны туршид тогтвортой амжилтыг бий болгох чин эрмэлзэлтэй чадварлаг ажилтнуудыг өөртөө татаж, тэдний авьяас чадвар, нөөц боломжид тулгуурлан хамтдаа хөгжихөд оршино. Бид ёс зүйг ур чадвараас эхэнд тавьдаг ба зөв хандлага, сэтгэл зүтгэлтэй байх нь чадварлаг, үнэ цэнэтэй боловсон хүчин болохын үндэс суурь хэмээн үздэг.
Мөн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажиллагсдын оролцох оролцоог нэмэгдүүлэн аливаа асуудлыг нээлттэй байдлаар хамтаар хэлэлцэн шийдвэрлэж, багаар хамтран ажиллахад чиглэсэн байгууллагын соёлыг хэвшүүлэхийг зорьдог.
Бидний нэг болсноор
Бидний нэг болсноор найрсаг, чадварлаг, спортлог хамт олон таныг угтан авах ба хамтын хүч хөдөлмөрөөр, тохь тухтай орчинд нэгэн зорилгын доор ажиллах болно. Мөн та хийсэн бүтээснээ шударга бодитоор үнэлүүлж дараах хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгийг эдлэх боломжтой.
Хөнгөлөлт зээл
Компани үдийн хоол, унааны зардал, утасны төлбөрийн хөнгөлөлтийг үзүүлдэг ба Ритус ХХК-ийн ажилтнууд банкнаас цалингийн, орон сууцны, автомашины зэрэг зээл авах орлого бүхий цалин хангамжтай.
Тэтгэмж, тусламж
Ажилтанд байгууллагаас үзүүлдэг тусламж, мөнгөн тэтгэмж нь гэр бүл зохиох, ам бүл нэмэх, орон байр худалдаж авах зэрэг таны амьдралын онцгой тохиолдлуудад дэм болдог.
Шагнал урамшуулал
Ажлын гүйцэтгэлээ бодитоор үнэлүүлж, жилд 2 удаа тохирох урамшуулал авах нь ажлаа эрч хүчтэй гүйцэтгэхэд урам өгдөг
Эрүүл мэнд
“Эрүүл биед саруул ухаан оршдог” тул бидэнд ажлын байрны цэвэр цэмцгэр орчин, хамт олноороо спортоор хичээллэх боломж нөхцөл чухал.
Сургалт хөгжил
Бидний бизнес хөгжил дэвшлийг шаарддаг бөгөөд мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад системтэйгээр хамрагддаг.
Хамт олон
Байгууллагын соёлын хүрээнд тогтсон арга хэмжээнүүд ( Тэмдэглэлт баяр, зуны зугаалга, явган аялал, цасны тэмцээн уралдаан, ) хамт олонч, дулаан уур амьсгалыг бий болгодог.
Номын сан
Компанийн номын сангаас мэргэжлийн, танин мэдэхүйн, уран зохиолын, хувь хүнийн хөгжлийн гэх мэт олон төрлийн номоос сонголт хийн уншиж оюундаа
хөрөнгө оруулаарай.
Бусад
Ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч уян хатнаар шийлвэрлэнэ.
Сонгон шалгаруулалт
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгохын тулд ажилтан сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг. Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлдэг.
Оюутан дэмжих хөтөлбөр
Манай компани мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дадлага хийх боломжийг олгодог бөгөөд тухайн дадлага хийсэн оюутны санал, дадлагын үр дүн, ёс зүйг харгалзан цаашид компанидаа ажиллах боломжоор хангадаг.
Дадлагажих оюутанд тавигдах шаардлага
•
Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх.
•
Сурлагын голч дүн 3.0 үнэлгээнээс дээш байх.
•
Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой байх.
•
Шинийг санаачлан мэргэжлээрээ ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй байх.
Нээлттэй ажлын байр
Ажлын байр (
Анкет татах
)
Орон тоо
Хугацаа
Дээрх ажлын байруудыг сонирхож байвал
энд
дарна уу
Сонирхож буй ажлын байр:
Овог нэр:
Утасны дугаар:
И-мэйл:
Нэмэлт мэдээлэл:
Санал хүсэлт
Холбоо барих
Санал хүсэлтээ илгээх
Байгууллага
Нэр
*
Утас
И-мэйл
*
Төрөл
Үйл ажиллагааны талаар
Програмын талаар
Үйлчилгээний талаар
Санал
*