Мэдээ, үйл явдал




Шинэ жилийн арга хэмжээ

2014-12-25  |   Шинэлэг санаа, шилдэг програм шуурхай үйлчилгээ уриатай Ритус компанийн хамт олон 2014 оныхоо амжилт бүтээлийг дүгнэж 2014.12.20-ны өдөр шинэ жилийн баярын цэнгүүнээ ёслол төгөлдөр зохион байгууллаа.   Баярын цэнгүүнийг нээж Ритус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Гэцэнпил, Гүйцэтгэх захирал Ж.Даваажав нар үг хэлж улмаар шилдгүүдээ шалгарууллаа. 




Шинэ оффисдоо орлоо

2014-12-25  |   Мэдээллийн технологийн ууган компаниудын нэг болох Ритус компани оффисын байраа өөрчлөн Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө Гранд плаза цогцолборын 14 давхар 1405 тоотод нүүж орлоо.




Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам

2014-12-25  |   Аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээнд зориулагдсан Ноён Санхүү НББ-ийн програм нь Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам”-ын шаардлагыг хангасан тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А211 тоот тушаалаар 2 жилийн хугацаатай сунгагдлаа.




2014 оны Спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж, аваргууд тодорлоо

2014-12-25  |   Бид жил бүр спорт өдөрлөг зохион байгуулж ажилтануудаа хамруулсаар ирсэн. 2014 оны спорт өдөрлөгт сагсан бөмбөг, олс таталт, шидэлт зэрэг төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Спортын өдөрлөгт нийт ажилтанууд идэвх, чармайлт гарган оролцсон бөгөөд энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэв.




Зуны аялал

2014-12-25  |   Манай хамт олон жил бүр уламжлал болгон “Зуны зугаалга”-ыг зохион байгуулдаг. 2014 оны зуны зугаалга 2 шөнө 3 өдөр  үргэлжилж Улаанбаатар-Хархорин-Тайхар чулуу-Тэрхийн цагаан нуур-Хоргын тогоо-Чулуутын хавцал-Мөсөн агуй-Зуун салаа мод-Их тамир-Улаанбаатар гэсэн маршруттайгаар Арын сайхан хангай нутгаар аялаад ирлээ.




Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Ноён програмын 2 дахь удаагийн танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2014-12-25  |   Ритус компани өөрийн байранд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн НОЁН програмынхаа танхимын сургалтыг үнэ төлбөргүйгээр, амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаараа  НОЁН програмын шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэхээс гадна шинээр орсон нягтлангуудад програмын бүрэн гүйцэд ашиглалтын талаар мэдээлэл сургалт өгсөн юм.




Олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны магадлан аудитад амжилттай оролцлоо

2014-12-26  |   Ритус компани нь 2013.04.22-ны өдөр Олон улсын итгэмжлэлийн форум /IAF-International Accreditation Forum/-ын БНСУ-ын Итгэмжлэлийн байгууллага болох KAB /Korean Accreditation Board/-аас Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2008 стандартын шаардлагыг хангаж, үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байсан 




Ритусчууд 2014 оны уламжлалт Цасны баяраа хийлээ

2014-12-26  |   Ритус компани нь ажилтнуудынхаа эрүүл мэндэд байнгын анхаарч спортын арга хэмжээ, өвөл, зуны аяллыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. 2014 оны “Цасны баяр”-аа цэвэр агаарт алжаалаа тайлан, олс таталт, сума барилдаан, оргил булаалдах гэх мэт биеэ чийрэгжүүлэх олон олон үйл явдлыг зохион байгуулж нэгэн өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрөөлөө.




Санхүү, нягтлан бодох бүртгэлийн Ноён програмын анхны танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа

2014-12-26  |   Ритус компанийн нэвтрүүлэлт үйлчилгээний алба нь  2014.04.22-ны өдөр өөрийн оффисын байранд 5-н удаагийн хөтөлбөрт “НОЁН” санхүү бүртгэлийн програмын сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгууллаа. Програмын шинэчлэлт, өөрчлөлт татварын маягттай холбоотой өөрчлөлт гэх мэт шинээр нэмэгдсэн хэсгийн сургалтанд харилцагч байгууллагуудын нягтлан, шинэ нягтлангууд хүрэлцэн ирж сургалтанд хамрагдлаа.




Ритусчууд “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа

2014-12-26  |   Өв соёлоо уламжлах, бахархах, таниулах өвлүүлэх зорилгоор дээлтэй  монгол өдөрлөгийг  жилд хоёр удаа буюу жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд мөн долдугаар сарын аравны өдөр хийхээр тогтсон байдаг. Энэхүү өдрүүдэд Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд өвөг дээдсээсээ өвлөн авсан үндэсний хувцсаараа бахархах, үндэсний урлагаа сонирхуулах зорилготой.




Зочид буудлын бүртгэл тооцооны HotelMANAGER системээ зах зээлд нэвтрүүллээ

2014-12-26  |   Энэхүү систем нь зочид буудлын бизнес эрхэлдэг байгууллагуудад зориулагдсан бүртгэл тооцооны систем юм.




Шинэ жилийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, Оны шилдгүүдээ тодруулав

2014-12-26  |   Шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулж дуу хуур, хөгжим бүжгээр бялхасан нэгэн үдшийг ёслол төгөлдөр өргөн дэлгэр тэмдэглэлээ. Улиран одож буй 2013 оны ололт амжилтыг дүгнэж шилдэг ажилтан, үдшийн азтангуудаа шалгаруулан урамшууллаа. 2013 оны шилдэг ажилтнаар Програм хангамжийн албаны Програм зохиогч Б. Энхбат, Нэвтрүүлэлт үйлчилгээний албаны Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн Ч.Алтан-Очир нар шалгарсан бол энэ үдшийн азтнаар Техник хангамжийн инженер Б.Мөнхсайхан, Веб програм зохиогч С.Шинэбаяр, Програм зохиогч Б.Золжаргал нар тодорсон юм.




Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын ХэҮАлбаны усны хэрэглээний програм өргөтгөх, хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлэх тендерийн ажлыг хүлээлгэн өглөө

2014-12-26  |   Ритус компани 2011.07.05-нд Нийслэлийн УСУГазрын Хэрэглэгчдэд Үйлчлэх Албаны усны хэрэглээний програм өргөтгөх, хэрэглэгчийн мэдээллийн сан бүрдүүлэх тендерт шалгарч ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр амжилттай гүйцэтгэн тус компанийн ажлын комисст хүлээлгэн өглөө.




Ритус ХХК “НАМРЫН СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ”-г хамт олныхоо дунд амжилттай зохион байгууллаа

2014-12-26  |   Ритус ХХК намрын спорт арга хэмжээнд Улаанбаатар хотын урд сүндэрлэх Дархан цаазат  Богд Хан Уулын ноён оргил “Цэцээ гүн” –рүү  (2268м) явган аялал хийлээ. Энэ аялалын зорилго нь ажилчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, унаган төрхөөрөө буй байгальтай танилцах, спорт аялалын ач холбогдолыг сурталчлах, байгаль орчноо хайрлан хамгаалах юм. 




Ритус ХХК нь Монгол улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулсан нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо

2014-12-26  |   Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, НИТХ , Аудитын компаниудын удирдлагууд оролцлоо.

1 2 3 4 5