Мэдээ, үйл явдал




Ноён санхүү нягтлан бодох бүртгэлийн програмын сургалт

2016-06-08  |   “Бид нягтлан бодох бүртгэлийн Ноён програмын тэнхимийн сургалтыг үнэ төлбөргүйгээр, амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар Ноён санхүүгийн програмын шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэхээс гадна шинээр орсон нягтлангуудад програмын бүрэн гүйцэт ашиглалтын талаарх сургалт, тайлбар зөвлөгөө өгөв.




Спорт арга хэмжээ

2016-05-21  |   “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спорт өдөрлөгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг төрлүүдээр авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулан 2016 оны аваргууд тодорлоо. Идэвхи санаачлага, хүчин чармайлт гарган оролцсон нийт хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.




Хэрэглэгчийн Систем нийлүүлэгчийн холбоог байгуулав

2016-04-26  |   “Програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Топ 10 компанитай хамтран холбоо байгуулж хэрэглэгчиддээ илүү ойр, хүртээмжтэй ажиллахаар төлөвлөж байна.




ЭМД-ын системийн шинэчлэлийг эмийн сангийн програмтай холбов

2016-04-12  |   “PharmaPOS болон mPharmaPOS програмтай хэрэглэгчид ЭМД-ын шинэчилсэн системтэй холбогдон ажиллаж хөнгөлөлттэй эмийн худалдаа хийх боломжтой боллоо.




Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулж буй “MONGOLIAN ITM-2016” үзэсгэлэнд TourManager програмаа танилцууллаа

2016-03-25  |   “MONGOLIAN ITM-2016” үзэсгэлэнд өөрийн TourManager програмаа танилцууллаа. Тус үзэсгэлэнд ирсэн хувь хүн болоод байгууллагуудад програмын онцлог болоод боломжуудыг таниуллаа.




Дарханы бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2016-08-15  |   Нийслэлийн багануур дүүргийн засаг даргын тамгын газар болсон “Цахим татварын системтэй холбогдох нь” өдөрлөгт Ритус компанийн хамт олон өөрсдийн бүтээсэн ShopPOS, MiniPOS, TouchPOS зэрэг кассын програмуудаа танилцуулж тус хотын бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Бид та бүхний ажлыг хөнгөвчилөхөд улам ойр боллоо. 




Шагналын цуваа үргэлжилсээр

2016-08-15  |   Шагналын цуваа ар араасаа үргэлжилж биднийг давхар баярлууллаа. Энэ удаад Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Гэцэнпил Сангийн яам-ны тэргүүн дээд шагналуудын нэг болох Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж, Нэвтрүүлэлт үйлчилгээний албаны дарга Б.Чимэгсайхан тус яамны Хүндэт жуух бичгийг гардан авлаа. Бидний хийсэн ажлыг төр засгаас өндрөөр үнэлж буй нь цаашдын ажил үйлсэд урам зориг хүч нэмсэн сайхан үйл явдал байлаа.




Оны шилдэг ажилтнууд тодорлоо

2016-02-04  |   Ритус компанийн хамт олон шинэ жилийн цэнгүүнээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай компани уламжлал ёсоор өнгөрөгч оны  амжилт бүтээлээ дүгнэж идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллан, компанийн болоод нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг ажилтнуудаа тодрууллаа. Тухайлбал програм хангамжийн албаны дарга Б.Өлзийсайхан “Мэдээлэл харилцаа холбооны газар”ын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөн техник хангамжийн инженер Б.Мөнхсайхан нь тус газрын хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал болж өнгөрлөө. Шинэлэг санаа, шилдэг програм, шуурхай үйлчилгээ уриан доор харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахыг зорин ажилладаг Ритус компаний зүгээс эрхэм харилцагч та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!




Танхимын сургалт зохион байгууллаа

2015-11-23  |   Ноён” Санхүү нягтлан бодох бүртгэлийн цогц системийг харилцагчиддаа хүргээд багагүй хугацааг өнгөрөөсөн бүтээлч Ритусчууд бид ээлжит танхимын сургалтаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын онцлог нь “Ноён” санхүү бүртгэлийн програмын 5 хөтөлбөрт сургалт болон шинэчлэлүүдийг тусгасанаараа онцлог боллоо. Санхүүгийн шинжилгээ, удирдлагын мэдээ, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ гээд нэн шаардлагатай шинэчлэлийн мэдээллийг цаг алдалгүй харилцагчиддаа хүргэсэн юм. Шуурхай үйлчилгээ, сэтгэл ханамжийг эрхэм зорилгоо болгосон Ритусчууд бид дараа дараагийн ээлжит сургалтуудаараа хэрэглэгч таньд шинэ мэдээ, мэдээлэл, сургалт зөвлөгөөг хүргэсээр байх болно. Биднийг сонгосон харилцагч таньд баярлалаа. 




Ритусчууд бид харилцагчийн үйлчилгээгээ чанаржуулна

2015-10-16  |   Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт эхэнд тавьдаг Ритусчууд бид “Гайхалтай үйлчилгээ” сэдэвт харилцагчийн үйлчилгээний сургалтанд хамрагдлаа. Харилцагчид тулгарсан хүндрэл бэрхшээлийг  хэрхэн шийдвэрлэх,  тусламж дэмжлэгийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээний сэтгэл ханамжийг өндөр байлгахад юуг анхаарах зэрэг олон хэрэгтэй мэдээлэл өгсөн Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагынхандаа талархал илэрхийлье. Энэхүү сургалтанд хамрагдсанаар Ритусчууд бид харилцагчийн үйлчилгээгээ улам чанаржуулан хүргэх болсондоо таатай байна. Мэдээллийн технологи




“Шаргал намар” дугуйн аялал

2015-10-14  |   Энэ удаад Ритусчууд бид эрүүл мэндийн спортыг сонгож дугуйтай аялал хийлээ. “Шаргал намар” аялал маань Зайсан-Хужир булан-Гачуурт-Хужир булан-Зайсан гэсэн 45 км замыг хамт олноороо дугуйгаар туулав.

 




Ритусчууд эрүүл мэндийн сургалтанд хамрагдав

2015-10-14  |   Эрүүл чийрэг байж ихийг хийж бүтээх чин хүсэлтэй манай хамт олон  “Эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулах, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?”сэдэвт Б.Дугархүү багшийн эрүүл мэндийн сургалтанд хамрагдлаа.  
Энэхүү сургалт нь зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдарлын зөв хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь хүн бүрийн эрүүл, урт удаан амьдрaхын үндэс гэдгийг мэдрүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо. 

 




О.Ундрал охины хагалгаа амжилттай боллоо

2015-06-10  |   Бяцхан охин маань солонгос улсад хагалгаагаа амжилттай  хийлгээд ирсэн бөгөөд одоо тэрээр бусдын адил сургуульдаа явж, эмчилгээний гам барьж, хичээлдээ шамдаж байгаа Эрүүл мэнд нь аажмаар сайжирч байгаа О.Ундрал охин РИТУС ХХК дээр ээжийн хамтаар ирж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж хэрхэн эмчилгээ хийлгэсэн,  эдгэсэн талаар түүхээ хуучлан ярилаа.




Ритус ххк нь Чингэлтэй дүүргийн татварын албанаас талархал хүртэв

2015-05-15  |   Татвар төлөгч танд баярлалаа’ уриан дор явагддаг татвар төлөгчийн өдрүүдийн хүрээнд манай Ритус ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын албанаас талархал хүртэв. Тус арга хэмжээ 16 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа ба үндэсний татварын алба тус өдрүүдээр татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. 




Ритусын хамт олон Гэрэлт зүрх аянд нэгдлээ

2015-06-10  |   Нуруу нугасны хүнд өвчтэй О.Ундрал охины эмчилгээний төлбөрт зориулсан "Гэрэлт зүрх" аянд РИТУС ХХК -ийн хамт олон нэгдэж өөрсдийн тус нэмэрээ орууллаа.

1 2 3 4 5