Жуулчин ХХК-ын TourManager төсөл
Төслийн агуулга: Жуулчин ХХК-ны захиалгаар 2011 онд TourManager програмыг бүтээсэн. Програмын гол зорилго нь аялал жуучлалын салбарын дунд төвшний менежерүүд гадаад, дотоодын аяллын зардлыг тооцоолж, хөтөлбөрийг аяллын онцлогт тохируулан зохион байгуулан үнэгүй зардлыг бууруулж оновчтой удирдлагын системийг болгоход оршино.
Захиалагч - Жуулчин ХХК
Гүйцэтгэсэн огноо - 2011 он
|
ХХҮГ-ын ForiegnManager төсөл
Төслийн агуулга: Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бүртгэх цогц системийг хөдөлмөр халамж үйлчилгээний газрын захиалгаар 2010 онд бүтээсэн. Програмын гол зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авах бүх төрлийн үйлчилгээг бүртгэх цогц систем юм.
Хийгдсэн ажил:
Захиалагч - Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
Гүйцэтгэсэн огноо - 2010 он
|
Эйр Транс ХХК-ийн GalileoManager төсөл
Төслийн агуулга: ЭйрТранс ХХК-ийн захиалгаар 2006 онд онгоцны тийз бүртгэлийн програм бүтээсэн. GalileoManager нь олон улсын тийз захиалгын GDS системтэй уялдан ажиллах чадвар бүхий BackOffice цогц програм юм.
Захиалагч - Эйр Транс ХХК
Гүйцэтгэсэн огноо - 2016 он
|
УСУГ-ын Watermanager төсөл
Төслийн агуулга: Усны хэрэглээний төлбөр тооцооны програмыг УСУГ-ын захиалгаар 2012 онд бүтээсэн. Програмын гол зорилго нь хэрэглэгчийн мэдээллийн санг байгуулж, усны хэрэглээтэй холбоотой гэрээг цахимжуулах, төлбөр тооцоо хийх, тайлан мэдээ тогтмол гарган авч өдөр тутмын үйл ажиллагааг нь автоматжуулахад оршино.
Хийгдсэн ажил:
Захиалагч - Ус сувгийн удирдах газар
Гүйцэтгэсэн огноо - 2012 он
|
Таван богд бьюти продактс ХХК-ын StoreManager төсөл
Төслийн агуулга: Таван богд бьюти продактс ХХК-ын захиалгаар 2009 онд Avon сүлжээний програм бүтээсэн. StoreManager програм нь олон үет сүлжээний бүхий л боломжийг агуулж, сүлжээг оновчтой зөв зохион байгуулах зорилготой юм.
Захиалагч - Таван богд бьюти продактс ХХК
Гүйцэтгэсэн огноо - 2009 он
|