Харилцагчид...
Бидний талархал
Бидэнтэй хамт хөгжиж байгаа харилцагч Таны амжилт-бидний бахархал.


Монсүү ХХК

Ритус компаний хамт олонд амжилт хүсэн мэндчилж байна.
Бид танай эвсэг, нөхөрсөг хамт олны боловсруулсан "Ноён" програмаар компанийхаа санхүүгийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд хамгийн хялбар, хурдан, оновчтой шийдэлтэй учир бидний ажлыг хөнгөвчилж, хурдан шуурхай ажиллахад дөхөмтэй байдагт талархаж байна.


Нийслэлийн төр захиргааны авто бааз

Манай байгууллага нь 2006 оноос эхлэн Ритус компанитай хамтран ажиллаж Санхүү болон Тээврийн үйлчилгээний програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр санхүү бүртгэл, тээврийн тооцоо орчин үеийн шаардлагад нийцсэн хэлбэрээр, хурдан шуурхай гарч байна.
Аливаа шинэ соргог шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухай бүрт нь саадгүй нэвтрүүлж, хурдан шуурхай үйлчилж соёлтой харьцдаг танай хамт олонд талархал илэрхийлье. Ялангуяа Тээврийн програм нь тээврийн байгууллагуудад маш том ахиц авчирсныг цохон тэмдэглэхэд таатай байна.
 Та бүхний ажилд улам их амжилт хүсээд хамтын ажиллагаа маань улам өргөжин батжихыг ерөөе.


Санхүү эдийн засгийн дээд сургууль

"Ритус" компаний бүтээгдэхүүн болох "Ноён" програм хангамжийг манай сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн оюутнууд 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа билээ. Тус програм хангамжийг сургалтанд ашигласнаар багш, оюутнуудын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг компьютерийн програмаар боловсруулах практик ур чадвар нэмэгдэхээс гадна сургалтын үйл ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурьдахад таатай байна.
"Ноён" нягтлан бодох бүртгэлийн програмыг ашиглаж байгаа нь Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын үйл ажиллагааг дэмжиж, СЭЗДС-ийн сургалтанд томоохон хандив туслалцаа үзүүлж байгаа нийгэмд тустай томоохон үйл явдал юм. Иймд танай байгууллагатай хамтран ажиллах таатай нөхцөл бололцоог бүрдүүлсэн  "Ритус" компаний удирдлагад болон нийт ажиллагсад та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье!


НЛМ Монгол байгууллага

Манай байгууллагын санхүүгийн үйл ажилллагаа нь нарийн задаргаа ихтэй, хоорондоо ялгаатай нэлээд хэдэн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр онцлогт тохирсон програм хангамжаар хангагдаж байгаадаа туйлын баяртай байна.
Монгол улсад маань ийм чадалтай залуучууд ажиллаж, эдгээр үйлсийг санаачлан бүтээж, биднийг дэмжиж, хамтран ажиллаж байгаад үнэхээр их баярлаж байдгаа хэлмээр байна.
Та бүхний идэвхи зүтгэл, шинэ санаа санаачлага, хийе бүтээе гэсэн сайхан сэтгэл олон байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд их нэмэр болдог ба энэ нь олон хүмүүст ажиллах, бүтээх их урам зориг өгдөгт баярлалаа гэж хэлмээр байна.


Хаан хүнс ХХК

Манай компани "Ритус" ХХК-тай хамтран ажиллаад олон жил болж байна.
Энэхүү хугацаанд санхүүгийн програмдаа байнга өөрчлөлт, шинэчлэлт, хөгжүүлэлт хийж, бидний санхүү бүртгэлийн үйл ажиллагааг хурдан шуурхай болгож бидний ажилд маш их туслалцаа үзүүлж байгаад Хаан хүнс ХХК-ийн санхүүгийн албаны зүгээс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.


Интер имекс ХХК

Манай компаний бүртгэлийн нүсэр их үйл ажиллагааг хөнгөвчилж өгсөн "Ноён" санхүүгийн програмыг зах зээлд нэвтрүүлсэн "Ритус" компанийхаа хамт олонд "Интер имекс" ХХК-ийн Санхүү бүртгэлийн газрын нийт ажилчдын зүгээс болон хувиасаа маш их талархаж явдгаа илэрхийлье.
Та бүгдийн цаашдын ажилд улам их амжилт хүсье. Ажилтнууд нь эелдэг харьцаатай, жинхэнэ үйлчилгээний байгууллага мөн гэж нэмж хэлэхдээ таатай байна.


Таван Богд Интернэйшнл

 Та бүхэнтэй борлуулалтын Store Manager болон санхүүгийн "Ноён" програмыг ашиглах гэрээний дагуу 5 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа билээ.
Дээрх програмуудыг ашиглахад хялбар, оновчтой шийдэлтэй, хурдан шуурхай байдал нь бидний ажлыг хөнгөвчилж байдаг учраас та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Танай хамт олны цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 


MNC телевиз

Танай компаний хамт олонд ажлын амжилт хүсэн мэндчилж байна. Манай компани танай компанийн зохион бүтээж өгсөн НОЁН програмаар компанийхаа санхүүгийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг бөгөөд хамгийн  хялбар, хурдан оновчтой шийдэлтэй учир бидний ажлыг хөнгөвчилж, хурдан шуурхай ажиллахад дөхөмтэй байдагт талархаж байна.


Монполимент групп

Монполимет групп санхүү бүртгэлдээ “Ноён” програм хангамжийг ашиглаад нэг жил болж байгаа ч бидний цаг хугацааг хэмнэсэн, ажил хөнгөвчилсөн, өөрчлөлт шинэчлэлтээ цаг тухайд нь бидэнд автоматаар хүргэж байдаг, энгийн, ойлгомжтой оновчтой байдлаараа манай хамт олны таашаалд нийцэж байгааг хэлэхэд таатай байна.
 Та бүхний цаашдын ажилд амжилт хүсэж, илүү ихийг сэтгэж бүтээж биелүүлэхийг хүсэн ерөөе!


Жуулчин ХХК

Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд тохирсон өндөр нууцлал бүхий цоо шинэ, цогц шийдэл бүхий програмыг зөвхөн манай компаний онцлогт тохируулан ”Juulchin Tour” програм зохион бидний нүсэр их ажлыг минь хөнгөвчлөн хялбар болгож өгсөн  "Ритус" ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа.
Та бүхний мэргэн санаа онч байх болтугай!


ОБ Капитал ХХК

Ритус” ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлж байна. Манай компани  нь тус компаний нягтлан бодох бүртгэлийн системийн стандартад бүрэн нийцсэн "Ноён" програмыг ашиглаж байгаадаа маш их баяртай байна. Тус компаний энэхүү програм нь технологийн хувьд оновчтой шийдэлтэй, цаашид өргөтгөх боломжтой шинэ шийдэл бүхий програм гэж бид үзэж байна. Мөн програмын дагалдах үйлчилгээ сайтай, чадварлаг мэргэжилтэнүүд ажилладагт нь таатай байдаг.


АстраФарм ХХК

"Ноён" санхүүгийн програмыг ашиглаж байгаадаа манай компаний хамт олон баяртай байна. Учир нь "Ноён" систем бол бидэнд дахиад нэг түүхийн шинэ хуудас нээх хэмжээнд боловсруулагдаж чадсан, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн технологийн шийдлүүдийг агуулсан хүчтэй програм болжээ гэж бид дүгнэж байна. Та бүхний ажил үйлст өндрөөс өндөр амжилт хүсэн програм хангамжийн компаниудаас өөрийн гэсэн онцлогоороо ялгарсан шилдэг компани болохыг хүсэн ерөөж байна.


Шижир-Алт ХХК

Манай компани санхүүгийн үйл ажиллагаандаа танай байгууллагын боловсруулсан "Ноён" санхүүгийн програмыг 2009 оноос хэрэглэж ирсэн. Уг програм нь манай санхүүгийн бүртгэл, тооцооны ажлыг ётандартын дагуу хөтлөн явуулах нөхцөлөөр хангасан гэж бид үнэлдэг. Бидний ажилд цаг тухай бүрт хурдан шуурхай мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж, эелдэг харьцаатай ажилладагт нь талархаж баярлаж явдгаа өөрийн зүгээс болон хамтран ажилладаг хамт олны өмнөөс илэрхийлээд та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.



Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ