РИТУС | Мэдээллийн технологи, програм хангамжийн компани



БҮТЭЭГДЭХҮҮН

POS -ийн програмын шинэчлэл
Огноо: 2015/09/28
I Үлдэгдэл бараа материалыг тоолсон үлдэгдэлд шилжүүлэх
II Бараа тооллогын гүйлгээ өртөг үнээр болон худалдах үнээр гэсэн 2 сонголттой болсон
III Барааны тооллого цэснээс илүү дутагдлын тайлан гардаг болсон
IV Бэлтгэн нийлүүлэгчийн шинэ тайлангууд хийгдсэн. 
V Бараа баримт цэс нь баркодоор шүүх сонголлтой болсон
VI Лавлах цэсэнд ноёнгийн харилцагч тохирсон эсэх нь харагддаг болсон
VII Мөнгөний илүү дутагдлын тайлан хийгдсэн
VIII Кассын тооллого хэвлэгдэн гардаг болсон
IX Цэгийг солиход өөрөөр сольж болдог болсон

1.   Бараа/баримт цэсний барааны тооллого дэд цэсэнд үлдэгдэл бараа материалыг тоолсон үлдэгдэлрүү шилжүүлэх товч нэмэгдсэн. /Зураг 1/

/Зураг1/

 Энэхүү шинэчлэл нь олон мянган бараатай айлд бүх бараа материалыг тоолсон мөрөнд шивэх ажлыг хөнгөвчилж  програмын үлдэгдлийг зөвхөн Илүүдсэн дутсан барааг оруулахаар болгосон цэс юм.

2.  Бараа/баримт цэс барааны тооллого дэд цэсэнд барааны тооллогын гүйлгээ нь өртөг үнээр болон худалдах үнээр гэсэн сонголттой болсон. /Зураг 2 /

/Зураг2/

Энэ нь зарим нэгэн байгууллгууд барааны илүү дутагдалд ажилчидад өр авлага үүсгэхдээ Өртөг үнээр эсвэл худалдах үнээр хийх үү гэсэн сонголтыг гаргаж өгсөн шинэчлэл юм.

3.  Бараа/баримт цэс барааны тооллого хэсэгт барааны илүү дутагдлын тайлан хийгдсэн /Зураг3/

/Зураг3/

Энэхүү тайлан нь бараа тооллого цэсээс барааны илүүдэж байгаа болон дутагдсан барааг шүүн гаргадаг үүрэгтэй тайлан юм. Ингэснээр ажилтантай өр авлагын тооцоогоо хийнэ. /Зураг4/

/Зураг4/

4.  Тайлан цэсний тайлан дэд цэсэнд  Бэлтгэн нийлүүлэгч тус бүрээр гардаг  шинэ тайлангууд нэмэгдсэн байна./Зураг5/

/Зураг5/

Бэлтгэн нийлүүлэгчийн борлуулалтын болон өртгийн тайлангууд. Өөрөө хэлбэл  бэлтгэн нийлүүлэгч тус бүрээр тухайн хугацаанд  борлуулсан барааг өртгөөр болон худалдах үнээр харах  боломжтой тайлан юм. Тайланг зөв гаргаж харахын тулд та Бараа/баримт цэсний барааны бүртгэл дэд цэсэнд барааны код болгонд бэлтгэн нийлүүлэгчийг зөв тохируулсан байх ёстой. /Зураг6/

5.  Бараа/баримт цэс нь Баримтын жагсаалт хэсэг Барааг баркодоор дуудах сонголт нэмэгдсэн. /Зураг7/

 

/Зураг7/

Энэ нь барааг дотоод кодоор дуудах нэрээр дууддаг сонголтоос гадна баркодоор гэсэн сонголт нэмэгдэж байгаа юм.

6.  Лавлах цэсэнд ноёнгийн тохируулсан харилцагчийн шүүн хардаг болсон /Зураг8/

/Зураг8/

Хуучин яг ямар харилцагч тохирсон эсэх мэдэгдэхгүй байсан нь одоо харагддаг болсон байна.

7.  Мөнгөний илүү дутагдлын тайлан хийгдсэн ба энэхүү тайлан нь тухайн кассанд дээр сууж байгаа худалдагч өдрийн орлогоо кассын тооллогод оруулж  хадгалахад тайлан цэсэнд тухайн өдрийн борлуулалтын орлого кассын тооллого 2 нэг тайлан илүү болон дутагдлын тайлан гадаг болсон. /зураг 9/

/Зураг 9/

Дээр харуулсан байдлаар тухайн өдрийн мөнгөө дэвсгэртлэн хадгалахад энэхүү кассын тооллого нь мөнгөний илүү дутагдлын тайланд татагдан очино. /Зураг 10/

 

/Зураг 10/

Энэ мөнгөний илүү дутагдлын тайланд борлуулалтын орлого 43200төгрөг бэлэн тушаасан нь 43500төгрөг зөрүү буюу 300төгрөгийн илүү тушаасан харагдаж байна.

8. Кассын тооллого хэвлэгдэн гардаг болсон /Зураг 11/

/Зураг 11/

 

9.  Цэг солих өөрчлөлт шинэчлэл

Хуучин цэгийг солихдоо ТОХИРГОО цэсээр цэгийг сольдог байсан ба шинэчлэл нь Програмын доор байгаа цэг гэсэн дээр 2 дарахад цэг солих сонголт гарч ирдэг болсон. /Зураг 12/

/Зураг 12/

Зурагт харуулсан Цэг: 10-10 гэсэн дээр 2 дарахад цэг солих жижиг цонх гарч ирэх ба цэгээ 2 дарахад цэг солигдох болно.

 

 

 


Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ