РИТУС | Мэдээллийн технологи, програм хангамжийн компани


РИТУС – Таны боломж
Боломжгүй зүйл гэж үгүй. Боломжийг бидэнтэй хамт



Ритус компанийн Хүний нөөцийн бодлого нь байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, стратeги төлөвлөгөөнд үндэслэн компанийн хүний нөөцийн бүхий л үйл ажиллагаанд баримтлах тулгуур зарчмуудыг тодорхойлдог. Хүний нөөцийн бодлогын зорилго нь урт хугацааны туршид тогтвортой амжилтыг бий болгох чин эрмэлзэлтэй чадварлаг ажилтнуудыг өөртөө татаж, тэдний авъяас чадвар, нөөц боломжид тулгуурлан хамтдаа хөгжихөд оршино.

Бид ёс зүйг ур чадвараас эхэнд тавьдаг ба зөв хандлага, сэтгэл зүтгэлтэй байх нь чадварлаг, үнэ цэнэтэй боловсон хүчин болохын үндэс суурь хэмээн үздэг.

БИДНИЙ НЭГ БОЛСНООР
Авъяаслаг, чадварлаг, спортлог хамт олон таныг хүлээн авна.
Хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон тав тухтай орчинд ажиллана.
Ёс зүйтэй, ур чадвартай, зөв боловсон залуустай хүч нэгдэн хамтдаа хөгжинө.
Хийсэн бүтээснээ шударга, бодитойгоор үнэлүүлнэ.
Мэдээлэл, технологийн салбарт өрсөлдөхүйц цалин, урамшуулал авна.
Мэргэшүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх сургалтад тогтмол хамрагдана.
Нэгэн зорилготой, эвсэг хамт олон байнга тусалж дэмжинэ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Бид ажлын байрны сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан хэрэгжүүлдэг.


ОЮУТАН ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Манай компани мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дадлага хийх боломжийг олгодог бөгөөд тухайн дадлага хийсэн оюутны санал, дадлагын үр дүн, ёс зүйг харгалзан цаашид компанидаа ажиллах боломжоор хангадаг.

Дадлагажих оюутанд тавигдах шаардлага

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх.
Сурлагын голч дүн 3.0 буюу B үнэлгээнээс дээш байх.
Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой байх.


Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ