РИТУС | Мэдээллийн технологи, програм хангамжийн компани


Дэм дэмэндээ, дээс эрчиндээ
Хөл нийлэн алхаж буй нийт түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо
Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нь програм хангамжийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, оюун ухаан, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор 2007 оны 1 сарын 15-нд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Мэдээллийн технологийн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) нь бие даасан, гишүүд, гишүүн байгууллага болон нийгэмдээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төрийн бус байгууллага юм. МАОЭНХ-оог анх 1990 оны 9 дүгээр сарын 29-нд Хувийн Үйлдвэрийн Эздийн Холбоо нэртэйгээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн 35 Аж ахуйн нэгж байгууллагын эзэд үндэслэн байгуулсан. Тус Холбоо нь ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан юм. 1998 онд Холбооны чуулганы шийдвэрээр тус байгууллагын нэрийг Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо гэж өөрчилсөн билээ.
Санхүү эдийн засгийн дээд сургууль
1924 онд байгуулагдсан Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль нь 2000 онд албан ѐсоор Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2005 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлээ баталгаажуулсан. 2008 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP (Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо)-д гишүүнээр элсэж 2010 онд Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн “Горилогч” статус авсан. Мөн тус холбооны 2010 оны шилдэг “Star” байгууллагаар Монгол Улсаас анх удаа шалгарсан нь Монголын Дээд Боловсролыг Олон Улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх том алхам болсон бөгөөд 2012 онд Олон Улcaд Магадлан Итгэмжлэгдсэн Сургууль болох зорилт тавин ажиллаж байна.
Улаанбаатар их сургууль
Улаанбаатар их сургууль нь 1995 оны 4 –р сард итгэл, найдвар, хайр гэсэн эрхэм зорилготой үйл ажиллагаагаа эхэлж 20 жилийн хугацаанд чадварлаг багшлах хүчин, сургалт судалгааны байгууламж бүхий Их сургууль болтлоо хөгжжээ. Энэ нь монголын Засгийн газрын идэвхитэй дэмжлэг, үүсгэн байгуулагчдын тэргүүн И Хын Сүнь болон хөрөнгө оруулагчид, өмнөх ерөнхий захирлуудын хичээл зүтгэл, удирдах чадвар, багш, ажилтан ажилчид та бүхний уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Одоо ‘‘сайн сургууль’’-аас нэг алхам цаашилж, ‘‘шилдэг сургууль’’ болохын тулд дараах зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.
Монгол улсын их сургууль - Эдийн засгийн сургууль
Манай компани МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн оюутнуудад онолын мэдлэгээ бататгаж практик дадлага туршлага олгох зорилгоор тус тэнхимийн лабораторт НОЁН Санхүү НББ-ийн цогц програмаа суурилуулж, сургалт, зааварчилгаа өгсөн билээ. Ингэснээр монголын ирээдүй хойч болсон оюутан залуусдаа оюунд нь бага ч болов хөрөнгө оруулж байгаадаа бид бүхэн баяртай байна.
Мандах бүртгэл дээд сургууль
Монгол улсын дээд боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирсэн он жилүүдтэй хөл нийлүүлэн хөгжиж ирсэн Мандах бүртгэл дээд сургуулийн 20 жилийн ойг тохиолдуулан тус сургуулиар овоглосон нийт төгсөгчид, оюутан залуус, эрдэмтэн багш, ажиллагсаддаа баярын мэнд дэвшүүлж биднийг үргэлж дэмжиж, тусалж хамтран ажиллаж ирсэн байгууллагууд, хамт олон, хувь хүмүүс, түншлэгч нартаа чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны TAMBAS хөтөлбөр
“Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк” нь 1991 оны ААА зэрэглэлийн олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд тус банк нь Төв Европоос эхлэн Төв Ази хүртэлх 29 орныг зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг дэмжин шууд хөрөнгө оруулалт хийж, зээлдэг ба Монгол улс 2006 оны 10 дугаар сард “Банкны үйл ажиллагааны орон” болсон. ЕСБХБ-ны Монголыг хариуцсан захирагч нь Сангийн сайд байх бөгөөд Дэд захирагч нь Монголбанкны Ерөнхийлөгч нар байдаг. ЕСБХБ нь нийт 62 гишүүн оронтой бөгөөд Монгол Улс 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 61 дэх гишүүн ороноор элссэн. Манай компани 2009 оноос эхлэн “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк”-ны TAM/BAS хөтөлбөрийн Бизнесийн Зөвлөх Үйлчилгээний Зөвлөх байгууллагаар сонгогдон ажиллаж байна.

Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ