РИТУС – Таны сонорт
Бидний зүгээс танд хэрэгцээтэй шинэлэг мэдээг байнга хүргэх болно.



Ээлжит танхимын сургалт явагдлаа

2016/06/18 |  Бид харилцагчдынхаа дунд танхимын сургалтыг тогтмол зохион байгуулдаг ба энэ удаагийн сургалтаар “Ноён” програмыг онцоллоо. Энэхүү сургалт нь “Бараа материал, Үндсэн хөрөнгө, цалин, тайлан” гэх мэт агуулгыг багтаасан асуулт хариултаар дүүрэн сургалт болж өндөрлөлөө. Бидэнтэй байнга хамт байдаг, санал хүсэлтээ ирүүлсэн та бүгдэдээ баярлалаа.




Дарханы бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2016/01/22 |  Нийслэлийн багануур дүүргийн засаг даргын тамгын газар болсон “Цахим татварын системтэй холбогдох нь”өдөрлөгт Ритус компанийн хамт олон өөрсдийн бүтээсэн ShopPOS, MiniPOSTouchPOS зэрэг кассын програмуудаа танилцуулж тус хотын бизнес эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Бид та бүхний ажлыг хөнгөвчилөхөд улам ойр боллоо. 




Шагналын цуваа үргэлжилсээр

2015/12/20 |  Шагналын цуваа ар араасаа үргэлжилж биднийг давхар баярлууллаа. Энэ удаад Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Гэцэнпил “Сангийн яам” -ны тэргүүн дээд шагналуудын нэг болох “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялааж, Нэвтрүүлэлт үйлчилгээний албаны дарга Б.Чимэгсайхан тус яамны Хүндэт жуух бичгийг гардан авлаа. Бидний хийсэн ажлыг төр засгаас өндрөөр үнэлж буй нь цаашдын ажил үйлсэд урам зориг хүч нэмсэн сайхан үйл явдал байлаа.




Оны шилдэг ажилтнууд тодорлоо

2015/12/19 |  2015.12.19-ний өдөр Ритус компанийн хамт олон шинэ жилийн цэнгүүнээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай компани уламжлал ёсоор өнгөрөгч оны  амжилт бүтээлээ дүгнэж идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллан, компанийн болоод нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шидэг ажилтнуудаа тодрууллаа. Тухайлбал,  Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Гэцэнпил “Сангийн яам”-ны тэргүүн дээд шагналуудын нэг болох Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Нэвтрүүлэлт үйлчилгээний албаны дарга Б.Чимэгсайхан тус яамны Хүндэт жуух бичиг, Програм хангамжийн албаны дарга Б.Өлзийсайхан “Мэдээлэл харилцаа холбооны газар”ын тэргүүний ажилтан цол тэмдэг, мөн техник хангамжийн инженер Б.Мөнхсайхан тус газрын хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж баяр дээр маань баяр нэмсэн гайхалтай үйл явдал болж өнгөрлөө. Шинэлэг санаа, шилдэг програм шуурхай үйлчилгээ уриан доор харилцагч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахыг зорин ажилладаг Ритус компанийнхаа нийт хамт олон, эрхэм харилцагч та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!




Танхимын сургалт зохион байгууллаа

2015/11/21  |  “Ноён” Санхүү нягтлан бодох бүртгэлийн цогц системийг харилцагчиддаа хүргээд багагүй хугацааг өнгөрөөсөн бүтээлч Ритусчууд бид ээлжит танхимын сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтын онцлог нь “Ноён” санхүү бүртгэлийн програмын 5 хөтөлбөрт сургалт болон шинэчлэлүүдийг тусгасанаараа онцлог боллоо. Санхүүгийн шинжилгээ, удирдлагын мэдээ, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ гээд нэн шаардлагатай шинэчлэлийн мэдээллийг цаг алдалгүй харилцагчиддаа хүргэсэн юм.

Шуурхай үйлчилгээ, сэтгэл ханамжийг эрхэм зорилгоо болгосон Ритусчууд бид дараа дараагийн ээлжит сургалтуудаараа хэрэглэгч таньд шинэ мэдээ, мэдээлэл, сургалт зөвлөгөөг хүргэсээр байх болно.

Биднийг сонгосон харилцагч таньд баярлалаа. 




Ритусчууд бид харилцагчийн үйлчилгээгээ чанаржуулна

2015/10/10  |  Үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг ямагт эхэнд тавьдаг Ритусчууд бид “Гайхалтай үйлчилгээ” сэдэвт харилцагчийн үйлчилгээний сургалтанд хамрагдлаа.

Харилцагчид тулгарсан хүндрэл бэрхшээлийг  хэрхэн шийдвэрлэх,  тусламж дэмжлэгийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээний сэтгэл ханамжийг өндөр байлгахад юуг анхаарах зэрэг олон хэрэгтэй мэдээлэл өгсөн Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагынхандаа талархал илэрхийлье.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар Ритусчууд бид харилцагчийн үйлчилгээгээ улам чанаржуулан хүргэх болсондоо таатай байна. Мэдээллийн технологи

 




“Шаргал намар” дугуйн аялал

2015/10/03  |  Энэ удаад Ритусчууд бид эрүүл мэндийн спортыг сонгож дугуйтай аялал хийлээ. “Шаргал намар” аялал маань Зайсан-Хужир булан-Гачуурт-Хужир булан-Зайсан гэсэн 45 км замыг хамт олноороо дугуйгаар туулав.

 




Ритусчууд эрүүл мэндийн сургалтанд хамрагдав

2015/09/22  |  Эрүүл чийрэг байж ихийг хийж бүтээх чин хүсэлтэй манай хамт олон  “Эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулах, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?”сэдэвт Б.Дугархүү багшийн эрүүл мэндийн сургалтанд хамрагдлаа.  
Энэхүү сургалт нь зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн, амьдарлын зөв хэв маягийг өөртөө хэвшүүлэх нь хүн бүрийн эрүүл, урт удаан амьдрaхын үндэс гэдгийг мэдрүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо. 

 




О.Ундрал охины хагалгаа амжилттай боллоо

2015/06/04 |  Бяцхан охин маань солонгос улсад хагалгаагаа амжилттай  хийлгээд ирсэн бөгөөд одоо тэрээр бусдын адил сургуульдаа явж, эмчилгээний гам барьж, хичээлдээ шамдаж байгаа Эрүүл мэнд нь аажмаар сайжирч байгаа О.Ундрал охин РИТУС ХХК дээр ээжийн хамтаар ирж, баярласан талархсан сэтгэлээ илэрхийлж хэрхэн эмчилгээ хийлгэсэн,  эдгэсэн талаар түүхээ хуучлан ярилаа.




Ритусын хамт олон Гэрэлт зүрх аянд нэгдлээ

2015/03/11 |  Нуруу нугасны хүнд өвчтэй О.Ундрал охины эмчилгээний төлбөрт зориулсан "Гэрэлт зүрх" аянд РИТУС ХХК -ийн хамт олон нэгдэж өөрсдийн тус нэмэрээ орууллаа




Ритус ххк нь Чингэлтэй дүүргийн татварын албанаас талархал хүртэв

2015/05/11 |  Татвар төлөгч танд баярлалаа’ уриан дор явагддаг татвар төлөгчийн өдрүүдийн хүрээнд манай Ритус ХХК нь Чингэлтэй дүүргийн татварын албанаас талархал хүртэв. Тус арга хэмжээ 16 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа ба үндэсний татварын алба тус өдрүүдээр татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. 




Шинэ жилийн арга хэмжээ

2014/12/20 |  Шинэлэг санаа, шилдэг програм шуурхай үйлчилгээ уриатай Ритус компанийн хамт олон 2014 оныхоо амжилт бүтээлийг дүгнэж 2014.12.20-ны өдөр шинэ жилийн баярын цэнгүүнээ ёслол төгөлдөр зохион байгууллаа.  
Баярын цэнгүүнийг нээж Ритус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Гэцэнпил, Гүйцэтгэх захирал Ж.Даваажав нар үг хэлж улмаар шилдгүүдээ шалгарууллаа. 




Шинэ оффисдоо орлоо

2014/10/01 |  Мэдээллийн технологийн ууган компаниудын нэг болох Ритус компани оффисын байраа өөрчлөн Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө Гранд плаза цогцолборын 14 давхар 1405 тоотод нүүж орлоо.




Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам

2014/09/11 |  Аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээнд зориулагдсан Ноён Санхүү НББ-ийн програм нь Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих журам”-ын шаардлагыг хангасан тул Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А211 тоот тушаалаар 2 жилийн хугацаатай сунгагдлаа.




2014 оны Спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж, аваргууд тодорлоо

2014/07/18 |  Бид жил бүр спорт өдөрлөг зохион байгуулж ажилтануудаа хамруулсаар ирсэн. 2014 оны спорт өдөрлөгт сагсан бөмбөг, олс таталт, шидэлт зэрэг төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Спортын өдөрлөгт нийт ажилтанууд идэвх, чармайлт гарган оролцсон бөгөөд энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэв.

    1 2 3

Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ