РИТУС | Мэдээллийн технологи, програм хангамжийн компани




РИТУС – Амжилтын хөтөч
Шинэлэг санаа, шилдэг програм, шуурхай үйлчилгээ таныг амжилт руу хөтөлнө.


Ритус компани нь шилдэг технологи, системийн интеграцчилал, инновацид түшиглэсэн мэдээллийн системийн ухаалаг шийдлүүдээрээ салбарынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй үндэсний ууган компани юм.

Манай компани мэдээллийн технологийн салбарт 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй арвин туршлагатай бөгөөд Шинэлэг санаа, шилдэг програм, шуурхай үйлчилгээ гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга өндөр түвшинд байлгах зорилт тавин ажиллаж байна.

2013 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлснээр стандартад нийцсэн төсөл, системүүдийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж, амжилтын түүхээ зузаатгасаар байна

БИДНИЙ ТҮҮХ

 
  • Програм хангамж боловсруулах чиглэлээр байгуулагдав 

  • Програм боловсруулахад шаардагдах өөрийн багажуудыг боловсруулав

  • Санхүү нягтлан бодох бүртгэлийн програмыг цогц байдлаар боловсрууж эхлэв 

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн төсөв-2005 програмыг зах зээлд нэвтрүүлэв aaaa

  • Эйртранс компанийн захиалгаар GalileoManager систем боловсруулав
    Нийслэлийн нийгмийн даатгалын газарт тайлангийн нэгтгэлийн систем зохиож өгөв 

  • Хөдөлмөр халамж-2007 програмыг бүх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нэвтрүүлэв
    Ачлал трейд компанийн захиалгаар түрээсийн үйлчилгээний тооцооны программ нэвтрүүлэв
    Үйлдвэрлэлийн процесс бүрийн өртөгийг бүрэн тооцоолох хүчин чадал бүхий FactoryCalc програмыг боловсруулан бүтээв 

  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны TAM-BAS төслийн гишүүн болов
    Барилгын төсвийн BuildingCalc бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэв 

  • Avon брэндийн вэб болон сүлжээний орчинд хослон ажилдаг StoreManager програмыг боловсруулан нийлүүлэв
    Unicode дэмждэг Delphi CodeGeor RADStudio 2009 програмчлалын хэлээр бүтээгдэхүүнээ шинэчлэн сайжруулав
    Бүх бүтээгдэхүүнүүд LiveUpdate буюу гарсан өөрчлөлтийг автоматаар шинэчлэх чадвартай болов

  • Төсөв-2005 програмын шинэчлэсэн хувилбар болох Ноён програмыг гаргаж зах зээлд нийлүүлж эхлэв
    Засгийн газрын авто баазад тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацааг уртасгах зорилготой TransCalc тооцооны програмыг нийлүүлэв 

  • Жуулчин ХК-ийн захиалгаар аялал, жуучлалын TourManager програмыг боловсруулан нийлүүлэв

  • Ноён програмын вэб хувилбарыг нийлүүлэв
    Худалдаа, үйлчилгээний байгууллагад зориулан ShopPos, PharmaPos, TouchPos бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэв
    Ус сувагын удирдах газартай хамтран WaterManager төслийг амжилттай хэрэгжүүлэв

  • Чанар удирдлагын тооцооны олон улсын ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэв
    Жижиглэн худалдаа эрхлэгчидэд зориулж MiniPos бүтээгдэхүүнийг бүтээв
    Зочид буудлын үйлчилгээний салбарт зориулан HotelManager програмыг бүтээв  

  • Чанар удирдлагын тооцооны олон улсын ISO 9001:2008 стандартад магадлан итгэмжлэгдэв
    Байгууллагын удирдлагын OfficeManager програмыг бүтээв


ҮНЭТ ЗҮЙЛС БА БАРИМТЛАХ ЗАРЧМУУД
Эрхэм зорилго
Ритус компани нь Шинэлэг санаа, Шилдэг програм, Шуурхай үйлчилгээтэй байгууллага байна.

Үнэт зүйлс, баримтлах зарчмууд

Үүрэг хариуцлага: Бид мэргэжлийн өндөр ур чадвартай, идэвхи зүтгэлтэй ажилтан байж өөрийн байгууллагын болон харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ямагт ухамсарлаж ажиллана.

Санал санаачилга: Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах, хөгжүүлэх, шийдвэрлэх санал санаачилгыг байнга гаргаж, ажилдаа бүтээлч сэтгэлгээгээр хандаж ажиллана.

Багийн ажиллагаа: Бид тавьсан зорилгынхоо төлөө нэг итгэл үнэмшилтэй, харилцан хүндлэлтэй, бие биенээ дэмжин зүтгэнэ.

Эцсийг нь үзэх:  Бид үр дүнд хүрэх тэмүүлэлтэй байж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлдээ тууштай байна.

Сэтгэл хангалуун: Бид шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг ямагт өндөрт байлгана.


ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Ритус компани нь ISO9001:2008 олон улсын стандартын шаардлагад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, баримтжуулж, хэрэгжүүлж, хадгалж, үр нөлөөг нь байнга сайжруулан ажиллаж байна. 

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр Ритус компани нь харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг боловсруулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөрт байлгах бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нь стандартчилал ба үйл явцын хяналтаар дамжин баталгаажна.

Чанарын удирдлагын тогтолцоо хэрэгжүүлж буй эхний 3 жилд дараах зорилтуудыг тавин  ажиллаж байна. Үүнд:

Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 стандартын шаардлагад үйл ажиллагаагаа нийцүүлэн, стандартыг хэрэгжүүлж буйгаа нотолж Олон улсын ISO9001:2008 стандартын баталгаажуулалт хийлгэнэ.
Харилцагчтай байнгын харилцаатай ажиллаж, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор мэдээлэл, судалгааг байнга явуулж, үр дүнг хэрэгжүүлнэ.
Компанийн үйл ажиллагааг төлөвлөх, ажлын гүйцэтгэлийг зөв, бодитойгоор үнэлэх системийг бий болгож, хэрэгжүүлнэ.
Сургалт, идэвхижүүлэлтийн аргуудаар дамжуулан нийт ажилтнуудын ур чадварыг байнга хөгжүүлэх, улмаар хөгжиж буй ажилтнуудынхаа сэтгэл ханамжийн тусламжтайгаар тэдний ажлыг чанаржуулна.
Баримт бичгийн боловсруулалт, бүртгэлийг сайжруулна. 
Шаардлагатай үйл явц, бодлого, журам, заавар, бүртгэлийг шинээр боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтийг сайтар ханган ажиллаж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хэвшинэ.
Боловсруулан гаргаж буй баримт бичгүүдийг өөрсдийн ашигладаг дотоод үйл ажиллагааны програмд тусган нэвтрүүлнэ.
ТЕХНОЛОГИ

ДECKTOП ПРОГРАМЧЛАЛ
ВЕБ ПРОГРАМЧЛАЛ
MOBILE ПРОГРАМЧЛАЛ
СЕРВЕР
ӨГӨГДЛИЙН САН

Бидний тухай
Танилцуулга
Мэдээ, үйл явдал
Холбоо барих

Хүний нөөц
Харилцагчид
Түншүүд
Бүтээгдэхүүн
NOYON OfficeMANAGER
HotelMANAGER


ShopPOS TransCALC
TouchPOS LeaseCALC
PharmaPOS BuildingCALC
MiniPOS FactoryCALC
Төсөл
WaterMANAGER
ForeignMANAGER

GalileoMANAGER
TourMANAGER
StoreMANAGER
Үйлчилгээ
Desktop програм хөгжүүлэх
Web програм хөгжүүлэх
Mobile програм хөгжүүлэх

Програм нэвтрүүлэх
Дэмжлэг үзүүлэх
Техник хангамж

YAHOO CHAT
Чат нь РИТУС-тай холбогдох нэг боломж бөгөөд Даваа гарагаас Баасан гарагт өдөр бүр, өглөөний 9:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд холбогдох боломжтой.
Бусад үед мэдээлэл авах бол info@ritus.mn хаягаар бичих эсвэл +(976)75770707, 94007184 утсаар холбогдоорой.
БИДНИЙГ ДАГААРАЙ